Дэлхийн хөдөлгөөн/Ашиглах материалууд/





Дэлхийн хөдөлгөөн
Дэлхий маш олон төрлийн хөдөлгөөнд оролцдог бөгөөд явагдах хүрээгээрээ том, бага гэсэн хоёр төрөлд ангилагдана.Нарны системийн адилаар галактикийн төвийг тойрох зэрэг томоохон төрлийн хөдөлгөөнүүд нь шууд нөлөөлөл багатай хэдэн сая, тэрбум жилээр тооцогдох хугацаанд өрчлөлт нь илэрдэг бол бага хэмжээнд хамаарагдах хөдөлгөөн нь байгаль орчин болон бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг.Эрт дээр үеэс дэлхийн хэлбэр, хэмжээний талаар үнэнд дөхсөн төсөөлөл байсан боловч түүний хөдөлгөөний талаарх төсөөлөл ихээхэн буруу байв. “Дэлхийн төвт онол ”-ын эрин үед нар, сар, гариг, оддын төвд дэлхий хөдөлгөөнгүй оршиж бусад нь түүнийг тойрон эргэж байдаг гэсэн үзэл олон зууны турш ноёрхож байжээ.

Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөн

Дэлхий тэнхлэгээ 24 цагт буюу календарын нэг хоногт бүтэн эргэнэ. Ингэхдээ хойд туйл дээрээс нь харвал цагийн зүүний эсрэг буюу баруунаас зүүн тийш эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүн цаг хугацааны хамгийн анхдагч нэгэн болох хоног үүсдэг. Дэлхийн тэнхлэгийн эргэлтийн хурдыг өнцгийн ба шугаман хурд хэмээн хоёр янзаар тодорхойлж болно.

Өнцгийн хурд гэдэг нь дэлхийн гадарга дээрх ямар нэг цэг тойрог замаар тодорхой хугацаанд туулах эргэх өнцгийн хэмжээ юм. Дэлхийн тойргийн хэмжээ 360o, түүнийг 24 цагт эргэж буй учир нэг цагт туулах өнцгийн хэмжээ нь 15o болно. Иймд дэлхийн эргэлтийн өнцөг хурд нь дэлхийн бүх цэгт тэнцүү (1 цагт 15) байдаг.

Шугаман хурд бол тухайн цэгийн тодорхой хугацаанд туулах зай бөгөөд түүнийг нэгж хугацаанд хэдий хэмжээний зам туулсанаар илэрхийлнэ. Дэлхийн эргэлтийн шугаман хурд нь зэргэд бүр дээр өөр өөр экватор хамгийн их байх бөгөөд экватораас 2 тийш туйлруу болох тутам багасна. Хамгийн их нь экватор дээр 464мсек, эндээс 2 тийш багассаар туйл дээр тэг болно.

Дэлхийн тэнхлэгийн эргэлтийн үр дүн

1. Тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд түүнээс үүсэх даялагч хүч болох кориолисийн хүч үүснэ. Кориолисийн хүчний улмаас хэвтээ чиглэлд хөдөлж буй бие хөдөлгөөний чиглэлээсээ дэлхийн хойд хагасад баруун гар тийш өмнөд хагасад зүүн гар тийш хазайдаг. Кориолисийн хүч нь биеийн хурд, масс ба өргөрөгөөс хамаарна.

2. Цаг хугацааны анхдагч нэгж болох хоног үүснэ. Дэлхий дээр орших амьд амьгүй бүх зүйл хоногийн хэмнэлд захирагдана.Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэн цаг хугацааны үндсэн нэгж болох хоногийн хэмнэл үүсдэг. Энэ нь хоногийн 24 цаг юм.

Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн дэлхий өөрийн тэнхлэгийг хамтаар нарыг 29.8 кмсек хурдтайгаар ойролцоогоор 368 хоногт нэг бүтэн тойрах ба энэ хугацааг бид жил гэж нэрлэдэг. Жил нь цаг хугацааг тоолох 2 дахь үндсэн нэгж юм. Нарыг тойрох дэлхийн замыг орбит гэж нэрлэдэг.Дэлхийн орбит нь зууван хэлбэртэй бөгөөд 940 сая км урт юм.


Жилийн улирал солигддогийн учир юу вэ Улирал солигдох нь 2 зүйлээс шалтгаална.

1.Дэлхийн эргэлтийн тэнхлэг нарыг тойрох орбитын хавтгайд хазгай оршдог.

2.Дэлхий нарыг тойрон эргэдэгтэй холбоотой юм.

Дэлхийн тэнхлэг нь орбитын хавтгайд 66о 33 минут , босоо шугамд 23 градус 27 минут өнцөг үүсгэн оршино. Дэлхийн тэнхлэгийн хазайлтын өнцгүүд нь дэлхийн дээр хэдэн онцлог өргөргийг ялган авч үзэх үндэс болжээ. Энэ нь

Х.ө. 23.5 градус- мэлхийн зам буюу хойд тропик

Ө.ө. 23.5 градус матрын зам буюу өмнөд тропик

Х.ө.66.5 градус хойд туйлын цагираг

Ө.ө. 66.5 градус өмнөд туйлын цагираг

0 граус- экватор зэрэг болно. Эдгээр 5 зэрэгдийг ямарч газрын зураг глобус дээр онцлон тасархай шугамаар үзүүлсэн байдаг билээ. Астрономын зун хойд хагасад 6 сарын 22 нд эхэлнэ.Харин өмнөд хагасад энэ өдөр астрономын хувьд өвөл эхэлнэ. Энэ үед дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нарлуу хазайсан байх бөгөөд 6сарын 22 нд үд дундын нар Х.Ө23.5 градус буюу мэлхийн зам дээр эгц тусна. Хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж хамгийн урт өдөр хамгийн богино шөнө болно. Дэлхийн энэ өдөр нарнаас хамгийн хол 152 сая км буюу афелийд оршиж байдаг. Энэ өдөр хойд туйлын цагираг Х.Ө 66.5 градус дээр нь нар жаргахгүй, бүтэн хоногийн турштд өдөр үргэлжлнэ. Иймд 6 сарын 22 зуны туйлын өдөр гэдэг. Энэ өдрийг нар буцах өдөр гэдэг. 6 сарын 23-наас нарны эгц тусгал буцаж урагшилна. Дэлхий орбитоо тойрсоор 3 сарын дараа 9 сарын 23 орчимд өдөр шөнийг зааглагч дэлхийг тэнхэлтэй давхцах тэр байрлалд хүрч ирнэ. Энэ үед экватор дээр нар эгц тусаж дэлхийн бүх нутагт өдөр шөнө тэнцэнэ. Энэ өдөр намрын өдөр шөнийн тэнцлийн үе гэж нэрлэнэ. Үүнээс цааш нарны эгц тусгал экватораас урагш шилжиж дахин 3 сарын дараа буюу 12 сарын 22нд матрын зам дээр ирнэ. Энэ өдрийг өвлийн туйлийн өдөр гэдэг. Өдөр шөнийг зааглагчч шугам 9 сарын 23-ны адил мөн дэлхийн тэнхлэгтэй давхцах учир бүх газар өдөр шөнө тэнцэнэ. Иймд 3 сарын 21-ыг хаврын өдөр шөнийн тэнцлийн өдөр гэж нэрлэнэ. Мэлхийн ба матрын зам нь нарны эгц тусгалын хамгийн хойд ба өмнөд хязгаар юм. Иймд эдгээр зэргэдийг хойд тропик, өмнөд тропик хэмээн ихэнхдээ нэрлэх бөгөөд тропик гэдэг эргэх гэсэн үг юм.

Цаг ба хөдөлгөөн

Хоногийг тоолох Бидний хэрэглэдэг цагийн нэгж нь дээр үзсэн дэлхийн 2 үндсэн хөдөлгөөнд үдэслэжээ цаг хугацааг үндсэн нэгж нь хоног юм. Хоногийг нар болон одоор тодорхойлж болно. Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг нартай харьцуулж авсан бол нарны хоног аль нэг одтой харьцуулж авсан бол одны хоног гэнэ.

1 comment:

  1. Баярлалаа. маш сайхан ойлгомжтой, цэгцтэй юм аа

    ReplyDelete